СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорио цээр тавьснаар Facebook ашиглах нь 50-70 хувиар нэмэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэд интернэт орчинд аялах, гар утас зурагт үзэх нь ихэссэн гэдгийг судалгаагаар харуулжээ. Тухайлбал улс даяар хорио цээрийн дэглэмд шилжсэн Италид Facebook хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Facebook компанийн өгсөн мэдээллээр Итали улсад хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хэрэглэгчид хоёроос дээш хүнтэй буюу групп дуудлага хийх нь 1,000 гаруй хувиар нэмэгджээ. Мөн . Facebook-ийн эзэмшдэг Instagram, WhatsApp зэрэг платформуудыг судалгаанд хамруулжээ.

Итали улс коронавирусийн халдварын Хятадын дараа орох хоёр дахь голомт болоод байгаа юм. Тус улсад коронавирусийн халдварын 70,000 орчим тохиолдол илэрч, 6,800 иргэн нас баржээ. Групп дуудлага нэмэгдсэнээс гадна Facebook болоод түүний эзэмшдэг апп-уудад хэрэглэгчдийн зарцуулах цаг 70 хувиар ихэссэн байна.

Тиймээс дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хүчин чадлаа нэмэхийг хичээж байна. Ингэхийн тулд Европын бүсэд бичлэгийн чанараа бууруулжээ.  Энэ нь хэрэглэгч бичлэг үзэхдээ илүү бага дата зарцуулж, сүлжээний ачааллыг хөнгөвчлөх арга юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.