“Халуун сэдэв” ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт бид АН-ын ҮБХ-ны гишүүн, Shinsegae компанийн захирал Ц.Жадамбааг урьж оролцууллаа. Түүнтэй Ардчилал хөгжсөн 30 жилийн хугацаанд мэдээлэл, технологийн салбар ямар түвшинд хөгжсөн талаар ярилцлаа.
Түүний зөвлөж буйгаар мэдээлэл, технологи хөгжил иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийн цаг, мөнгийг хэмнэх гээд маш олон талын ач холбогдолтой ч иргэд мэдээлэлд анализ, дүгнэлт хийж сурах, мэдээллийн дархлаатай болох нь чухлыг онцолж байна.