СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-03-25

Б.Амархүүд оноосон хоёр жил хорих ялыг УДШ хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын өнөөдрийн хуралдаанаар дуучин Борхүүгийн Амархүүд холбогдох сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмийг хадгалсан, бэлтгэсэн, хэрэглэсэн гэх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Ингэснээр дуучин Б.Амархүү нээлттэй хорих ангид хоёр жил хоригдохоор боллоо.

Хэргийг сануулбал Б.Амархүү нь ХУД-ийн нутаг дэвсгэрт 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Бенц машиндаа мансуурч байгаад ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх албаны алба хаагчдад баривчлагдсан юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.