СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХБНГУ, Япон, БНСУ-аас иргэдээ татан авах нислэг ирэх сарын 1-нээс эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-аас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Б.Дуламсүрэн "Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлах байрны тоог нэмэгдүүлсэн. Мөн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө хэрхэн тусгаарлах журмыг 21 аймагт хүргүүлээд байна. Гуравдугаар сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. .

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах нислэгт ХӨСҮТ, МХЕГ болон холбогдох байцаагч нараас томилон ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.

Тусгаарлах байруудад ажиллаж буй ажилчид амны хаалт зүүгээгүй гэх мэт 11 зөрчлийг илрүүлсэн

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: . Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж,  ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна. . Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмж наасан. Гашуун сухайт боомтоор гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан байна. МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийг хил, гаалийн системээр зохион байгуулж байна.

Б.Ууганбаяр: Тусгаарлагдаж буй иргэдийг ажлаас нь халах ёсгүй

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Замын-Үүд хилийн боомтоор Монгол Улсын 30 иргэнийг татан авах ажил явагдаж байгаа. Хил дээрээс татан авах ажиллагаанд иргэн, автомашинд дүрэм журмын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Мөн БНХАУ-аас тодорхой тооны оношлуур, амны хаалт орж ирнэ. Үүнийг журмын дагуу хүлээн авна. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ өөрийгөө ажиглаж, дэглэм сахина. Үүнд маш хариуцлагатай хандахыг сануулмаар байна. Энэ ажлыг зохион байгуулахаар олон байгууллагын хүмүүс ажиллаж байгаа. Энэ олон хүний хөдөлмөрийг талаар болгомооргүй байна. . Иймээс шаардлагатай хүмүүст 14 хоног тусгаарлагдсан гэх тодорхойлолт өгч байгаа.

Мөн хавар болж урин дулаан цаг ирж байгаа учраас хүмүүс гадуур явах гээд байна. Эхэлсэн бол төгсгөлийг нь хүртэл өвчинтэй тэмцэж хор хөнөөлгүй давах чадвар, чадамж, ухамсар бидэнд байгаа. Та өөрийгөө хамгаалж чадвал бид энэ өвчнөөс хамгаалж чадна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.