СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-03-25

Сэрэмжлүүлэг: "Амны хаалт их хэмжээгээр нийлүүлнэ" гэх зарын дагуу 117 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас коронавирусийн халдварыг далимдуулан холбогдох байгууллагуудын нэрийг ашиглан хуурамч хаяг нээн цахим гэмт хэрэг үйлдэх болсон талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар: Коронавирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээ мэдээлэл тараасан нийт 25 дуудлага мэдээллийг мөрдөн шалгаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан. 

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу .

Иймд иргэн та хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компанийг сайн нягтлаж байхыг анхааруулж байна. Ямар нэгэн байдлаар бэлэн мөнгийг бусдын данс руу урьдчилж шилжүүлэхгүй байх. Иймээс “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн уриаг үргэлж санаж байхыг уриалж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.