СТА, жүжигчин Ж.Баясгалан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн болсон талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр АН-аас сонгуульд нэр дэвшиж магадгүй байгаа аж. Ж.Баясгалан сар гаруйн өмнө АН-тай хамтарч ажиллахаа мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр өнөөдөр ҮБХ-ны гишүүн болж байна. Ингэснээр Тусгай хэрэгцээт иргэд буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой болж байгаа аж. Түүний хувьд боломж олдвол нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ.