Эрч хүч, ритмлэг дуу, өнгөлөг, өвөрмөц клипүүдээрээ сонсогчдын анхаарлыг татах болсон бүсгүй, рок попын “акул” Б.Ангирмаа продюсерын отгон шавь Энхбатын Энхжинг “Шинэ танил”-даа урилаа.
Төрсөн газар: Улаанбаатар хот
Төрсөн он сар өдөр: 12 сарын 19
Өндөр: 165
Жин: 48
Орд: Нум
Хобби: Иогоор хичээллэх, теннис тоглох
Мэргэжил: Сэтгүүлч
Хэлэх дуртай үг: Ойлголцох нь ярилцахаас эхэлдэг
Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?: 2013 он
Уран бүтээл: “Feel free”, “Bad girl”
-Сэтгүүлч мэргэжилтэй, ширээний теннисчин охин яагаад урлагийн хүн болохоор шийдсэн бэ?
-Багаасаа дуунд хайртай, хаа ч явсан дуулж явдаг хүүхэд байсан. Сурагч байхдаа “Дорны аялгуу” хэмээх хятад дууны уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байлаа. Ер нь дуу хөгжимгүйгээр энэ амьдралыг төсөөлөшгүй санагддаг.Бидний жаргалтай, зовлонтой бүхий л үед дуу хань болдог шүү дээ. Нэг дуу сонсоход ямар нэг дурсамж, түүх тэндээс цуурайтаж байдаг. Миний хувьд ганц найз минь. Анх “MN 25 дугаар суваг” телевизийн “Маking the band” шоунд оролцож, дуучны гараагаа эхэлж байсан.
-Өөрийг тань продюсер Б.Ангирмаагийн шавь гэдгээр нь хүмүүс мэднэ. Багштайгаа анх хэрхэн танилцаж байв ?
-Анх 2015 онд Киви-2 охидын хамтлаг шалгаруулах үеэр шалгалт өгч, багштайгаа танилцаж байсан. Багш маань маш шударга, зарчимч хүн. Хүмүүс төмөр хатагтай ч гэж нэрлэх нь бий. Гэхдээ гаднаа хатуу харагддаг ч хайр нь дотроо, хал нь гаднаа зөөлөн эмэгтэй. Мундаг хүний шавь болсондоо баярлаж явдаг.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор Man on the moon гээд beat box хийдэг залуутай хамтран ажиллаж байна. Тун удахгүй шинэ уран бүтээлүүдээ сонсогчдод хүргэнэ.
-Таны ойрын зорилго юу вэ?
-Цаашид зогсолтгүй,шаргуу хөдөлмөрлөж чанартай уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа.
Ц.Даваажаргал