СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

BTS шүтэн бишрэгчдэдээ зориулан солонгос хэл заана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

BTS хамтлаг шүтэн бишрэгчдэдээ солонгос хэл сурахад нь туслах цахим цуврал гаргахаар болжээ. 30 удаагийн хичээлээс бүрдсэн цуврал гуравдугаар сарын 30-наас “Weverse” аппликейшнээр цацагдаж эхэлнэ.

“Хэлний бэрхшээлээс болж хамтлагийн дуу болон контентийг ойлгож чаддаггүй гадаад шүтэн бишрэгчдэдээ хялбархан, хөгжилтэй хичээлүүд бэлдсэн” хэмээн хамтлагийн зүгээс мэдэгджээ.

Шүтэн бишрэгчид нь BTS-ийг бичлэгүүддээ англи хадмал тавихыг хүссэний дараа тэдэнд энэхүү цахим цувралыг хийх санаа төрсөн байна.

“Ураан бүтээлчдийнхээ контентийг ашиглан солонгос хэлийг заавал шүтэн бишрэгчид урамтайгаар аван суралцах боломжтой” хэмээн BTS-ийн харьяалагддаг Big Hit Entertainment-ийн үүсгэн байгуулагч Банг Ши-Хёг хэлжээ.

Хичээлүүд хамтлагийн Bangtan Bombs, BTS Episodes, Run BTS! гэх мэт контентуудаас богино хэмжээний бичлэгүүдийг ашиглах ба хамтлагийн гишүүдийн байнга хэрэглэдэг үгсийг сонсон суралцах боломжтой юм.

Гурван минутын хичээлүүд нь солонгос хэлний энгийн дүрэм болон үг хэллэг дээр төвлөрөх аж. Хичээлийн агуулгыг  Хангуг гадаад судлалын их сургуулийн солонгос хэлний профессор Хо Йонг болон Солонгос хэл дээрх контентийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран боловсруулсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.