Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны статистик мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар олон нийтэд танилцууллаа. Тус тайлангаас үзвэл гадаад худалдааны барааны экспорт өмнөх оны мөн үеэс 486.1 сая ам.доллараар буурчээ.
Экспортын хэмжээ огцом буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс нь “Коксжих нүүрсний экспорт 55 хувь, зэсийн баяжмалын экспорт 13.6 хувь, хүрэн нүүрсний экспорт 76.3 хувь, түүхий нефтийн экспорт 79.2 хувиар буурсантай” холбоотой аж.
Монгол Улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг коксжих нүүрс болон зэсийн баяжмалын экспорт огцом унаж, энэ хэрээр төсвийн алдагдал ихсэх аюул нүүрлээд байгаа тул төсөвтөө нэн даруй тодотгол хий хэмээн эдийн засагчид шаардсаар байгаа билээ.