СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголд оршин суугаа БНСУ-ын иргэд 3 сарын 29-нд нутаг буцах боломжтой болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-наас нутаг нэгтнүүддээ зориулж, дараах мэдээллийг гаргажээ.

Мэдэгдэлд:
Монголын засгийн газар олон улсын бүх нислэгийг түр зогсоох хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж байгаатай холбогдуулан БНСУ руу буцах хүсэлтэй иргэдийг буцаах түр нислэгийн талаар Монголын талтай хэлэлцлээ. Ингээд гуравдугаар сарын 29-ний 00:50 минутад Улаанбаатараас Инчон руу нисэх Asiana OZ568 онгоцыг бэлдэж байна.
Нислэгийн зардлыг иргэд өөрсдөө даах бөгөөд зөвхөн нэг чигт нисэх тул тасалбарын үнэ ердийн үнээс арай өндөр байх төлөвтэй байна. Тасалбарын үнэ суух хүний ​​тооноос хамааран тодорхой болох ба Asiana Airlines мэдээлэх болно.
Хэрэв та нислэгт суух хүсэлтэй бол доорх мэдээллийг лавлаж харсны дараа захиалаарай:
1. Захиалах боломжтой хүн: Монголд оршин суугаа солонгос иргэд
2. Захиалгын эцсийн хугацаа: 3/26 14:00
3. Захиалга өгөх арга: Asiana Airlines компанийн Монгол дахь салбар руу утсаар холбогдох (7717-0404)
Үүнээс гадна тусгай журмын дагуу Солонгос руу орж буй бүх хүмүүс билет, онгоцонд суухдаа өөрийгөө оношлох аппликэйшн заавал суулгах шаардлагатайг анхаарна уу.
Энэ түр нислэгийн дараа монгол онгоцны нэмэлт нислэг, солонгос иргэн сууж болох эсэх нь тодорхойгүй тул буцах хүсэлтэй иргэд энэхүү нислэгийг аль болох ашиглахыг зөвлөж байна.

Гадаад харилцааны яамны Консулын дуудлагын төв (солонгос, 24 цаг): 82-2-3210-0404
Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчийн дугаар: 7007-1020
Түргэн тусламжийн нэгдсэн утас: 9911-4119 гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.