ОХУ ирэх тавдугаар сарын 9-нд болох аугаа эх орны дайны ялалтын 75 жил буюу алмаазан ойдоо бэлдэж байна. Жил бүр болдог энэхүү парадын бэлтгэл коронавирусын халдварын хөл хориог үл харгалзан хэдийнэ эхлээд байгаа. Тэгвэл энэ жилийн парадад мөн манай улсын Зэвсэгт хүчнээс шигшигдсэн залуус оролцоно. Тэд мөн цэргийн ёслолын жагсаалдаа бэлдэж эхлээд байгаа юм. Цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан алхана. Манай цэргүүд 2015 онд ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалд Монгол цэргийн сүр хүч, цог жавхааг олон улсад харуулж чадсан гавьяатай билээ. Тэд дахин эх орныхоо нэрийг дахин дуусгана.
Энэ жил Ялалтын баярын сүрт жагсаалд 15 мянга гаруй цэрэг, 375 газрын техник хэрэгсэл, нисэх онгоц оролцохоор төлөвлөсөн нь өөрчлөгдөөгүй гэжээ. Цэргийн парадын үеэр ОХУ нь нисэх онгоц амдан сөнөөх пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн хамгааллын пуужин хөөргөгч, алсын удирдлагат тэсрэх бөмбөг устгах техник, танк, явган цэргийн тулааны автомашинуудаа үзүүлэх аж. Оросын домогт “T-34” танкууд, “СУ-100” их буу зэргийг энэ үеэр харах боломжтой байна.
Т.САЙХАН