Австрали улсын Күйнслэнд мужийн Оксенфорд хотын захаас аварга том могой олдсон тухай дуудлага Тони Харрисонд иржээ. Даваа гарагт ирсэн дуудлагын дагуу могой баригч очиход өндөр настай эмэгтэй гэрийнхээ босгоны ойролцоогоос таван метр урт могой олсон байжээ.
Мьянмарын аварга могой Гөүлд Коастаас олдсон ба Тони Харрисон энэ ажлыг хийж эхлээд 27 жилийн хугацаанд ийм том хэмжээтэй аварга могой огт харж байгаагүй гэжээ. Ийм төрлийн могой Австрали улсад нутагшдаггүй тул хууль бусаар хил давж орж ирсэн гэж үзсэн байна.
Ойролцоогоор 80 кг жинтэй аварга могойн сүүл тасарсан, бие дээр нь хэд хэдэн сорви үүссэн байгаагаас харахад хүнд бэрхийг туулжээ. Күйнслэнд мужийн хуулиар хориотой хэвлээр явагч амьтан хадгалсан тохиолдолд 130,550 доллар хүртэл торгууль оногдуулдаг байна.
Эх сурвалж: The Guardian