СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мадонна: Коронавирус бол агуу тэнцүүлэгч юм

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Сарнайн дэлбээтэй, сүүтэй усны онгоцон дотроос поп хөгжмийн хатан Мадонна коронавирусийн талаарх сэтгэгдэлээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Түүнийхээр дэлхийн нийтийг яс үндэс, гарал угсаа, нас хүйс, ажил мэргэжил ялгалгүй хамарч буй коронавирус бол агуу гайхамшигтай тэнцүүлэгч ажээ.

Мадонна бичлэгээ өөрийн Инстаграм болон Твиттер хуудаснууддаа байршуулсан байна. Төгөлдөр хуурын аянд, усны онгоцон дотроос 61 настай дэлхийн од “Энэ бол Ковид-19-ын талаарх миний бодол. Та хэр баян, нэр алдартай, эсвэл хөгжилтэй, ухаалаг, хаана амьдарч байгаа, хэдэн настай, гайхалтай түүхтэй байх нь огт хамаагүй. Энэ бол гайхамшигтай тэнцүүлэгч. Энэ зүйл ямар агуу байгаа нь өөрөө аймшигтай” гэжээ.

Үргэлжлүүлэн “Бид бүгд нэг завин дээр байгаа. Хэрэв завь живбэл бид бүгд хамтдаа живнэ” хэмээн ярьсан байна. Гэвч попын хатны үзэл бодлыг сонссон шүтэн бишрэгчдийн дийлэнх нь сөргөөр хүлээж авчээ. Инстаграмын нэгэн хэрэглэгчийн жишээг татвал Мадоннад “Уучлаарай хатан минь. Би танд маш их хайртай. Гэхдээ бид адил тэнцүү зүйл биш. Бид адилхан өвчнөөр нас барж болох ч ядуу хүмүүс илүү их зовох болно. Хэтэрхий дэвэргэх хэрэггүй” гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.