СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: АТМ дэлбэлж, хулгай хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө


ОХУ-ын Дотоод Хэргийн Яамны Эрүүгийн эрэн сурвалжлах алба, Улсын аюулаас хамгаалах албаныхан хамтран

Хэрэгтнүүд хамгийн анх 2019 оны аравдугаар сард Рязань мужийн Путятино тосгонд хийн холимог ашиглан АТМ дэлбэлж бэлэн мөнгө хулгайлах гэж оролдсон. Гэвч банкны дуут дохиолол дуугарахад тэд айн зугтсан байна.

Үүний дараа өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд тосгоны супермаркетийн цонхыг хагалан орж, мөн адил хийн холимгоор АТМ-ыг дэлбэлэн 2 сая гаруй рубль хулгайлжээ.

Цагдаагийн албаныхан хулгайн дээрх хоёр тохиолдлыг нэг бүлэг хүмүүс үйлдсэн хэмээн үзсэн нь зөв болж таарсан байна. Удалгүй мөрдлөгийн үеэр сэжигтнүүдийг илрүүлсэн бөгөөд тэдний хоёр нь өмнө нь ял эдэлж байсныг тогтоожээ.
Сэжигтнүүдийг барих үйл ажиллагаа хэд хэдэн байршилд нэгэн зэрэг явагдсан байна. Нэг сэжигтэнг Тайланд руу аялаад буцаж ирэхэд нь “Внуково” олон улсын нисэх буудалд, өөр нэг сэжигтэнг Коломна хотод, бусад хоёр этгээдийг Тула мужид саатуулан баривчилжээ.
Сэжигтнүүд өөр хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.