Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир сар шинийн өмнөхөн “Хайрлаж амьдарна” нэртэй 14 дуутай түүвэр цомгоо худалдаанд гаргажээ. Түүний тав дахь түүвэр цомог бөгөөд өөрийгөө илэрхийлэх, энэ цаг үе ээ дурсамж болгон хадгалж үлдээх зорилгоор тус цомгийг эмхтгэсэн гаргасан гэдгийг тодотгон хэлсэн юм.
Бодролын зүг нэртэй номоо 2013 онд хэвлүүлсний дараа миний туулсан амьдрал, уран зохиол, соёл урлаг, дуу хөгжим, ирээдүйн чиг хандлага, хүсэл тэмүүлэл бол яруусахуй юм байна гэж ойлгоод Яруусахуйн зүг нэртээ номоо хэвлүүлсэн. Уг ном маань гурав дахь удаагаа дахин хэвлэгдэн гарч байгааг уншигчдаа дуулгахад таатай байна. Яруусахуйн зүг номонд эссе, дурсамж, тэмдэглэл, хөрөг, ойллого, шүлгийн түүврүүд багтсан.
Миний үзэл бодол өөрчлөгдөхгүй гол нь үзэл бодлоо сайжруулах, аль талаасаа харж байсан гэдэг цонхийг нээн тэр салхин дундаас бодсон зүйлсээ цаасан дээр буулган ном болгон эмхэтгэн гаргаж байгаа явдал юм. Бодролын зүг, Яруусахуйн зүг номын дараагийн хэвлэл Сэтгэлийн зүг нэртэй бас нэгэн шинэ ном бэлэн болж байна. Сэтгэлийн зүг нэртэй номонд Дэлгэрхаан суманд өнгөрсөн жил 21 аймгийн яруу найрагч оролцсон наадмын бодрол, өнгөрсөн есдүгээр сард АНУ-д Хү хамтлагийн тоглолт үзсэн болон бусад аян замын тэмдэглэл зэргийг багтаан хэвлүүлэхээр бэлдэн сууна. Дээрх гурван номын хувьд ярилцлага, эссе, бодрол, аян замын тэмдэглэл, шүүмж, сурвалжлага гэх мэт сэтгүүл зүйн төрөл зүйлээр бичсэн цуврал ном гэж ойлгож болно. Би ийм гэж ярихаас илүү миний уран бүтээл миний өмнөөс ярьж, хэлэх болов уу.
-Таны хувьд шүлгийн түүвэр дахиж гаргах уу?
-“Сэтгэлийн реализм” нэртэй шүлгийн түүвэр номоо 2015 онд гаргасан. Тэрнээс хойш таван жил болж байна. Миний хувьд яруу найргаа дээд шатандаа хүндэлдэг учраас жил болгон яруу найргийн ном гаргахыг хүсдэггүй. Монголчууд маань яруу найргаар ярьдаг ард түмэн. “Яруу найргаар ярьдаг ард түмний дунд яруу найрагч нь байна гэдэг бол туйлын хүнд ажлаа” хэмээн Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном гуай хэлж байсан. Тэгэхээр өөрийгөө гамнаж байгаад хэзээ нэгэн цагт сайхан яруу найргийн түүвэр гаргана. Шүлгийн түүвэр гаргана гэдэг бол яруу найрагчийн хувьд залуу, сайхан байна гэдгээ мэдэрдэг учраас нууцхан нууцхан шүлэг бичиж байгаа. Би болоогүй, өшөө чамбай зүйл хийх хэрэгтэй гээд яруу найрагч талаасаа өөрийгөө голдог. Шүлэг туурвих нь ариун сэтгэлийн ажил юм. Зарим нэг хүмүүс намайг тааруухан яруу найрагч гэдэг ч тэд нарт зориулсан бол шал өөр ажил хийнэ. Бусдын үнэлэмжид биш өөрийнхөө баяр баясгалан гэгээрэлд зориулж шүлэг бичдэг.
-Таны хувьд сүүлд 108 мөргөж эхэлсэн талаар өөрийн нүүр хуудсандаа өгүүлсэн байсан. Мөргөлийнхөө дараагаар төрсөн сэтгэгдлээ яруу найргаар илэрхийлж байгаа харагдсан?
-Г.Аюурзана ахын Зэн-Буддизм: Амьдралаас ангижрахуй, Агнистын гэгээ гэсэн хоёр номыг уншаад 108 мөргөхийн мөн чанарыг ойлгосон юм. Мөн чанарыг уншиж ойлгохоос илүү өөрийн биеэр мэдрэхээр мөргөж эхэлсэн. Ер нь бол өөрийнхөө биеийн засаагүй байж өрөөлд цэцэрхэнэ гэж юу байхав. 108 мөргөнө гэдэг чинь бүх дасгалын хураангуй юм байна гэж ойлгосон. Өнөөдрийн байдлаар мөргөөд 9 хонож байна. Мөргөсний дараа миний дотор ямар үзэл бодол төрж буйгаа өөрийн нүүр номын 5000 гаруй найзууддаа хуваалцсан. Санал сэтгэгдлээ хуваалцсаны дараагаар намайг дагаад өнөөдрийн байдлаар 11 хүн мөргөж эхэлсэн байна.
Мэдэхгүй зүйлээ сэтгэлийн сүм болсон номын өргөөний номуудаасаа асуугаад ажилч амьдраад сууна даа.
Миний айж эмээж явдаг хоёр хүн бол нэрт орчуулагч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй гуай нар юм. Энэ хоёр хүнээс үлгэр дуурайлал авах дуртай иймээс залуустаа хандаж хэлэхэд энэ хоёр хүний орчуулгын зохиол туурвилыг уншихыг санал болгож байна.