МОСКВА, гуравдугаар сарын 23. /ТАСС/.
ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн холбооноос гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоногийн турш бүх төрлийн буудайн бүтээгдэхүүний экспортонд түр хугацааны хязгаарлалт тогтоосон тухай тус холбооны холбооны орлогч дарга Юлия Швабаускена мэдэгдлээ.
Тэрээр мэдэгдэлдээ ОХУ-ын нутаг дэвсгэрт тархаад буй шинэ коронавирусийн халдварын үед буудайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудын саналаар энэхүү хоригийг тавьж байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр мэдэгдэхдээ энэ сарын 25-наас эхлэн эм болон бусад бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах төлөвлөгөөг нэн түрүүнд боловсруулах чиглэлийг өгсөн ба бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортын хязгаарлалтын төлөвлөгөөг боловсруулахыг холбогдох яам бүрт даалгасан байна.
17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн Газрын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр Тэргүүн Тэргүүн дэд сайд Андрей Белоусов "эрх баригчид орос бараа бүтээгдэхүүний экспортыг нэн даруйд зогсоох бэлтгэлтэй байгаа ч одоогоор тийм шаардлага гараагүй байна" гэжээ.
Монгол улсын ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Засгийн газраас тогтоол гарган 2020 оны хэрэглээнд дутагдалтай байсан 60 мянган тонн улаан буудайг саяхан ОХУ-аас импортлоод байгаа билээ.