Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэрэглээнйи эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулах болсон. Уг шийдвэрийн дагуу иргэд хандахад “Санхүүгийн хүндрэлд орсноо батлах ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа талаар мэдээлж байна.
Учир нь зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй байх боломж 15 хоногоор сунгасан шийдвэр учраас зээлтэй хүн болгонд хамаарахгүй хэмээн Төв банкны зүгээс тайлбарлалаа.
Өөрөөр хэлбэл, хэрвээ таны орлого тасалдаагүй хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой. Тиймээс энэ шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй юм.
Өөртөө хэт их өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах хэрэгтэй гэлээ.
Ц.Мягмарбаяр