Коронавирусийн голомт болоод буй Солонгос улсад манай 40 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Тэгвэл Солонгост амьдарч буй монголчууд солонгосчуудад дэмжлэг үзүүлэх үүднээс хандивын аян өрнүүлжээ.
Хандивын аянд 920 хүн оролцож 9 сая 20 мянга 494 вон цуглуулсан байна. Ингээд цуглуулсан хандиваа коронавирусийн голомт болоод буй Дэгү хотод Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулж олгожээ. Тэдэнд Дэгү хотын захиргаа талархлын бичиг гардуулжээ.
Солонгос дахь монголчуудын хандивын талаар солонгосчууд талархлын үгнүүдийг харамгүй илгээж, солонгосын олон хэвлэлд тэдний тухай мэдээ нийтэлжээ.
Монголчуудын ханвидын талаар нийтэлсэн хэвлэлүүд:
https://n.news.naver.com/article/001/0011477038
http://www.papns.kr/bbs/board.php?bo_table=topright&wr_id=13
http://www.msnews.co.kr/news/articleView.html?idxno=212734
https://n.news.naver.com/article/032/0002996065
https://youtu.be/SVJABG9B7LY
Солонгос дахь хандиваа цуглуулж дууссан монголчууд монголдоо туслах хандивын аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж эхэлжээ.