АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Сураггүй болсон хүү голын эрэг дээр мод зоож, элсээр байшин бариад үлдээжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Admin n
1 долоо хоногийн өмнө
Сурталчилгаа

Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэ мөрөн. Дөрвөн настай хүүгийн тоглосон байж болзошгүй голын эрэг. 2020.03.23

Сэлэнгэ мөрөнд дөрвөн настай хүү эндсэн байж болзошгүй

. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн I гудамжинд оршин суудаг дөрвөн настай, эрэгтэй Э гуравдугаар сарын 22-ны 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад алга болжээ. Тэрбээр Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гэнэ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч нэг нохой, нэг автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, ар гэрийн хоёр хүн, нийт 71 хүн эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Энэ талаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаас тодруулахад “Алга болдог хүүгийн гэр Сэлэнгэ мөрнөөс 150 метрийн зайтай байдаг. Таван хүүтэй айлын хамгийн бага хүү нь алга болсон. Тухайн өдөр аав, ээж нь гэрээсээ холгүйхэн айлд очих үеэр хүү нь алга болсон байна. Ах нар нь гэртээ зурагт үзээд сууж байх хойгуур ганцаараа гараад явсан гэсэн. Гэхдээ яг хүүг гол руу явсан эсэхийг харсан хүн байхгүй. Гэрийнх нь хойд талын голын эрэг хавиар самналт хийж байна. Усчин аврагч нар гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Одоогоор  мөс цөмлөх ажиллагаа хийж байна. Хүү очсон байж болзошгүй Сэлэнгэ мөрний мөс хараахан хайлаагүй бөгөөд дунд хэсгээрээ 5-6 метрийн өргөнтэй мөсөн бүрхүүлтэй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. 

Харин сумын иргэдийн яриагаар хүү гэрээсээ гараад голын эрэг дээр очсон нь үнэн гэнэ. Учир нь  хүү гэрийнхээ ойролцоох голын эрэг дээр мод зоож, элс, хайргаар байшин бариад үлдээсэн байжээ. 

Д.Чанцалдулам

 


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
1 долоо хоногийн өмнө
31.165.215.200

baga nasnii hyyhdee yu hiij baigaag harj handahad yadag um be

Зочин
1 долоо хоногийн өмнө
211.36.134.93

oldoosoidoo burxan mine :-(

Irgen
1 долоо хоногийн өмнө
66.181.188.88

Ersdeltei gazar amidardag humuus anhaaral bolgoomjtoi baih heregtei irgeddee baina sanuulj surgaj baih heregtei, uulaasaa gol istai ersdeltei bus nutag bna shdee

zochin
1 долоо хоногийн өмнө
202.126.88.143

oldoh boltugai

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.234

Амьд мэнд олдоосой доо. Бурхан ивээж хүүг амьд байлгаарай

иргэн
1 долоо хоногийн өмнө
139.5.219.22

Ямар харамсалтай юм бэ?тэр нялх амвтаныг эх эцэг нь аваад явахгүй яавдаа,хүүхдийн заяа их,амьд мэнд олдоосой билээ,нийт эцэг эхчүүд минь санаа авч хариуцлага сонор сэрэмжээ өндөржүүлээрэй

ѳлзийсайхан
1 долоо хоногийн өмнө
202.9.40.181

болгоомж илүүдэхгүй шүү хайран хүү эсэн мэнд олдоосой....

zochin
1 долоо хоногийн өмнө
66.181.161.76

ewii mini nyalh amitan bn shdee burhan mini hvvg esen mend oloosoi

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.165.171

Үнэн мэдээлэл бичээчээ юун элсвэ тэнд чинь элс байхгүй хайрга ай газар дээ юун мод зоосн гээд байгаа юм бэ худлаа мэдээлээ устага

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.