СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаасан мөнгөөр төлбөр төлдөг үе ард үлдэх нь

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхий дахинд бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээний төлбөрийг төлөх олон янзын арга ар араасаа гарч ирсээр байна. Үүнтэй холбоотойгоор цаасан мөнгөөр төлбөр тооцоо хийдэг үе ард үлдэхэд ойрхон байна. Ялангуяа, Хятад Улсад төлбөр тооцоо хийх илүү хялбар бөгөөд тохиромжтой аргууд олширч байгаа тухай Америкийн “Футуризм” цахим хуудаст мэдээлжээ.

Тус улсад өнгөрсөн онд гар утсаар хийсэн гүйлгээ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдэж, таван их наяд ам.долларт хүрчээ. . Тодруулбал, дээр дурдсан хугацаанд мобайл интернэт банкаар хийсэн гүйлгээний 54 хувь нь “Аlipay”-д, 40 хувь нь “Wechatpay”-д ногдож буй бол үлдсэн багахан хувь нь онлайн банкны үйлчилгээ эрхлэгч бусад компанид ногдож байсан аж.

Хөрөнгө оруулалт болон зах зээлийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хонконгт төвтэй “Си-Эл-Эс-Эй” компанийн урьдчилан таамаглаж буйгаар Хятадад 2021 он гэхэд онлайнаар хийсэн төлбөр тооцоо 45 их наяд ам.долларт хүрэхээр байгаа аж. Одоо ч тус улсад унадаг дугуй түрээслэхээс эхлүүлээд түргэн хоолны газраар үйлчлүүлэх хүртэл бүх л үйлчилгээний төлбөр тооцоог ухаалаг гар утсаа ашиглан төлөх боломжтой юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.