СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хар тамхитай холбоотой таван гэмт хэрэг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, зарж борлуулдаг зохион байгуулалттай этгээдүүдийг олж тогтоох, баривчлах ажиллагааг тогтмол явуулдаг. Мөн аливаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулагдахаас өмнө хураан авах, таслан зогсоох ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл . Улмаар эд мөрийн баримтыг хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Уг ажиллагааны хүрээнд эд мөрийн баримтаар хураагдсан химийн гаралтай сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсад ашиглагддаг “Хүний нэг удаагийн хэрэглээний дундаж тун хэмжээ”-гээр тооцоолоход 2123 хүний нэг удаагийн хэрэглээг таслан зогсоож, хууль бус эргэлтэд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотойгоор сэжигтэй объект, байр байгууламжид тогтмол хяналт тавьж, илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг явуулж байгаа аж. Энэ хүрээнд тусгай ажиллагаа явуулж мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой мөрийтэй тоглоомын газар, зочид буудал, орон байр зэрэг гурван газрыг илрүүлжээ.

Г.Ган-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.