СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Тусгаарлагдсан иргэдийг гэртээ байгаа эсэхийг хөршөөр нь дамжуулан хянана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын хэмжээнд 3222 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.

Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ".

Баримтлах дэглэм нь:

  • Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,
  • Гэрээр тусгаарлагдах иргэдийг гар утсандаа аппликейшнээр дамжуулж байршил тогтоогч суулгах бөгөөд түүнийг байнга асаалттай байлгана,
  • Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,
  • Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой,
  • Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх,
  • Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
  • Мөн" хэмээн хэллээ.

Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрнаас гарахад нь өөрийгөө гэртээ үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан дэглэм сахих гэсэн албан ёсны батламж дээр гарын үсэг зуруулаад авч байна. ” гэлээ. Өмнөд хөршид гэхэд нэг хүн нэг хүн, нэг хүн нэг орц, нэг хүн нэг байрыг хянан шалгах систем хэрэгжиж байгааг тэрээр онцоллоо.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Тусгаарлагдах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. ” гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.