Рио Тинто групп Монгол дахь төслөө бүрэн гүйцэтгэхэд тооцоолж байснаас илүү их хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардагдана гэж үжээ. Turquoise Hill Resources өнгөрсөн амралтын өдрүүдэд Оюу Толгой-н далд уурхайг барьж дуусгахад дахин багадаа 4,5 тэрбум ам.доллар, цаашлаад 7,8 тэрбумын нэмэлт санхүүжилт хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.
Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт их хэмжээний зардал, хэт өндөр хүлээлт дунд жил хагасаас гурван жил орчим хугацаанд хоцорч, энэ хооронд зардал анх төсөвлөсөн 5,3 тэрбум долларын төсвөөс 12,-1,9 тэрбумаар хэтэрсэн билээ.
Гэрээгээр хүлээсэн үүргээр Turquoise Hill компани 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 1,59 тэрбум ам.долларын төлөлт хийх ёстой. Мөн далд уурхайг эрчим хүчний нөөцөөр хангах цахилгаан эрчим хүчний станцын зардалд 924 сая долларын хөрөнгө оруулах шаардлагатай болсон. Эдгээр асуудлуудаас гадна коронавирусээс улбаалж дэлхий даяар эдийн засаг зогсонги байдалд орсноор зэсний үнэ хоёр сарын дотор 23 хувиар огцом доошилсон нь компанийг багагүй сандаргаад байгаа юм.
Дэлхийн зах зээлд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Оюу Толгой энэ жил өмнөх жилүүдээс бага ашиг олно гэж тооцож байна. Жил нэг сарын хугацаанд Turquoise Hill-ийн хувьцааны ханш 83 хувиар буурсан нь уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн дунд үнэт цаасны ханшийг өсгөх шаардлагатай гэсэн хүлээлтийг бий болгож байна.
Canaccord Genuity олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагын шинжээч Далтон Бареттогийн өнгөрсөн жилийн 11 дүгээр сард одоогийн үүсээд буй нөхцөл байдлын урьдчилсан тооцоо хийжээ. Түүнийхээр Turquoise Hill-д Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, өргөтгөлийг гүйцэтгэхэд 4,1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай хэмээн таамаглажээ.
Эх сурвалж: Financial Review