Коронавирусийн халдвар дэлхийг хамарч буй энэ үед цар тахлаас ч илүү аюул нүүрлэж, аварга том солир дэлхийтэй мөргөлдөж сүйрэл дагуулна гэсэн яриа эдгээр өдрүүдэд газар авч байна. Тодруулбал аварга том хэмжээтэй солир ирэх дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дэлхийг мөргөж вирусээс урьтаж манай гарагийг сөнөх аюултай тулгарсан гэх цуурхал газар авчээ.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд одон орон судлаачид, АНУ-ын сансар судлалын станц НАСА-аас солирын хэмжээг тогтоож, үнэ бодит мэдээллийг өгчээ. Уг мэдээллээр солир дэлхийг мөргөхгүй ба ойрхон зөрж өнгөрнө гэж эрдэмтэд тогтоосон байна.
НАСА-ын өгсөн мэдээллээр уг солир нь 55 метр урттай бөгөөд дэлхийн гадаргуутай маш ойрхон зөрж өнгөрнө гэжээ. Тодруулбал манай гарагаас 700,000 км зайтай өнгөрнө. Харин уг солироос арай том нь болох 2020 DP74 өнөөдөр манай дэлхийн зүүн талаар хоёр дахин хол зайд зөрч өнгөрнө гэж мэдээлжээ. Дэлхийтэй хамгийн ойр сар 350,000 орчим км-т байдаг тул том жижиг солирууд манай гараг болон түүнийг тойрч буй хиймэл дагуулуудад ямар ч аюулгүй байна.
Эх сурвалж: The Inquisitr