Коронавирусийн талаар худал, цуурхал мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Гэтэл ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаал хашиж байсан нэг иргэн цуурхал мэдээлэл гаргасан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан дурдлаа.
Өнөөдрийн байдлаар дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Зөрчлийн шинжтэй 12 хэргийг өнгөрсөн тавдахь өдрөөс хойш шалгаж байна.
Түүнчлэн ЦЕГ, Шуурхай штабд хэрэгтэй, хэрэггүй гомдол мэдээлэл битгий гаргаач хэмээн хүслээ. БНХАУ-аас 100 гаруй иргэдийг замын ажилд ажлуулахаар судалсан. Энэ хугацаанд Дарханы зам дээр очиж эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан байсан. Энэ мэт коронавирусийн халдварыг далимдуулж улс төрийн бодлоготой зүйл хийхгүй байхыг анхааруулав.