СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тусгаарлалтад орсон 2033 иргэний байрлалыг албан ёсоор зарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар 2033 иргэнийг тусгаарлаад байна. Харин эмнэлэг, тусгаарлалтад үйлчилгээ үзүүлж байгаа 286 хүн гэр орондоо очихгүй үйлчилгээ үзүүлж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. 

  • Баян-Өлгий аймагт 306, 
  • Увс аймагт ажиглалтад 58,  
  • Ховд аймагт 3,
  • Завхан аймгийн Тэс сум 1, 
  • Орхон аймагт 86, 
  • Дархан-Уул аймагт 173, 
  • Дорнод аймагт 10 иргэнийг тусгаарлаад байна.
  • Сэлэнгэ аймгийн хувьд нэлээн ачаалалтай ажиллаж байгаа. Цаашид тус аймагт ачаалал нэмэгдэхээр байна. Засгийн газрын тогтоолоор ОХУ болон бусад оронд байгаа оюутнуудыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор авахаар болсон.

Улаанбаатар хотын нөхцөл байдлын хувьд ХӨСҮТ-д 191 ажиглалтад, тусгаарлагдсан 4, өвчтэй 10 иргэн байгаа.

  • Цэргийн төв эмнэлэгт 119 иргэнийг ажиглалтад аваад байна.
  • Асралт мед эмнэлэгт одоогоор 76,
  • Багабаян цэргийн амралтад 90,
  • Парк зочид буудалд 53,
  • Амар зочид буудалд 169,
  • Жаргалант сувилалд 95,
  • Наранбулаг зочид буудалд 79, 
  • Энхсаран сувилал 171,
  • Зүчи зочид буудалд 88,
  • Турк улсын элчин сайдын яаманд 2 иргэнийг ажиглалтад байна. 

.

Тусгаарлагдах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Дээрх иргэдийн хаалга, хашааны үүдэнд “Тусгаарлалт 14” гэсэн бичиг наана. Ийм тэмдэглэгээтэй газрыг тойрч, орохгүй байх хэрэгтэй байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.