Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан хугацаанд агаарын зам, төмөр замыг мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. ОХУ-д амьдардаг, сурдаг манай улсын иргэд иргэдийг гуравдугаар сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл Алтанбулаг Хиагт боомтоор хүлээн авна. Гуравдугаар сарын 28-наас хойш улсын хилээр нэвтрүүлэхгүй гэлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Цар тахлын хэмжээнд хүрсэн улс орнууд хилийн хориг тавьж байна. Манай улсын иргэд эх орондоо ирэх боломж хумигдаж байна. Он гарсаар хойш 21 мянган орчим иргэн эх орондоо ирсэн бол 80 гаруй улс оронд 190 орчим Монгол улсын иргэн оршин сууж байна. БНХАУ, ОХУ-аас дамжин ирэх боломжгүй болж байгаа юм. Түүнчлэн тусгай онгоцоор иргэдээ авчрах ямар нэгэн шийдвэр гараагүй буюу нислэгийн бүртгэл хийгдээгүй гэдгийг дахин хэлмээр байна. Гадаад улс руу явах иргэдийн бүртгэлийг Гадаад харилцааны яам, ОБЕГ бүртгэхгүй тул иргэд ямар нэгэн байдлаар хандаж хүндрэл үүсгэхгүй баймаар байна. Нислэг хийгдэхээр бол тасалбар захиалгын газартаа хандана.
Цагааннуур, Алтанбулагийн боомтууд, Буянт-Ухаагаар иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. Тусгаарлалтаас гарсан иргэдийг үргэлжлүүлээд 14 хоног гэрт нь тусгаарлах юм. ОХУ-ын боомтоор нэвтрэх хүсэлтэй манай улсын 31 иргэн байгаагаас өнөөдөр 13 оюутан ирнэ. Алтанбулаг боомтоор 455 зорчигчийг эрүүл мэндийн хяналтын дор нэвтрүүлэн, тусгаарласан. Баян-Өлгийн Цагааннуурын боомтоор орж ирсэн 306 зорчигчийг тусгаарлан, ажиглалт хийж байна.
ХХААХҮЯ-наас Хүнсний хангамж сайн байгаа учраас хүнсний хомсолд орохгүй. Дутсан улаанбуудайг импортоор оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 279 дэлгүүрт нөөцийн мах зарагдаж байна. ОХУ-аас дамжин ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг зохиомлоор нэмсэн гэх дуудлагыг 109 лавлахаар авч газар дээр нь очиж ажилласан.
Хилийн боомтоор өдөрт 2-6 иргэн орж ирж байгаа тул дундын тусгаарлах байранд байрлуулж, 30-40 иргэнийг автобусаар Орхон аймагт байрлах тусгаарлах байранд авчирч байгаа гэлээ.