СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Улс төрийн 10 гаруй нам, 124 ТББ, 26 холбоог нэгтгэсэн “ШИНЭ” эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

LIVE: Улс төрийн 10 гаруй нам, 124 ТББ, Мэргэжлийн байгууллагын 26 холбоог нэгтгэсэн “ШИНЭ” эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
- УИХ-ын сонгуульд оролцох нам эвслүүд энэ долоо хоногт мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Энэ дагуу " Шинэ эвсэл" өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамах нам, Үнэн ба Зөв нам, Монгол үндэсний ардчилсан нам болон бусад намуудаас бүрдсэн "Шинэ эвсэл"-ийн даргаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзанданг сонгожээ.

Уг мөрийн хөтөлбөрт:
-Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль, хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглоход чиглэж байгаа ажээ.
Мөн банк, санхүүгийн монофоль тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлөхийг тусгажээ.
Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх "Өргүй монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож, намчирхал, талцлыг зогсоохоо амлажээ.
-Стратегийн орд газруудыг ард иргэдэд өмчлүүлж баялагийн хувьсгал хийнэ.
-Экспортыг дэмжсэн " Хөгжлийн хүрд" хөтөлбөрийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн 200 мянга ажлын байр бий болгохоо мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ингээд дээрх мөрийн хөтөлбөрөө эрдэмтэн судлаачид, эвсэлд нэгдсэн намын гишүүдээс санал авч Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.