ОХУ-ын вирус судлаач 100 эмч бүхий найман баг Италид газардлаа. Тэд коронавирусийн голомт болоод буй Итали улсад тусламж үзүүлэхийн тулд Ил -76 цэргийн ачааны зориулалттай 9 том онгоцоор, өөрсдийн ачааны машин, майхан, хоол унд, эм тариа, аппарат, тоног төхөөрөмж, эмнэлэгийн хэрэгсэл, хувцас хунар, эмчилгээний цогц хэрэгслээ ачин очжээ.
Энэ багт вирус судлаач 100 эмчээс гадна, Звезда сувгийн сурвалжлагч газар дээрээс нөхцөл байдлын талаар тогтмол сурвалжилж байхаар хамт явсан байна.
Эдгээр онгоц Итали улсын нисэх хүчний бааз дээр буух бөгөөд одоогоор 6 дахь онгоц нь газардсан байна. ОХУ-ын баг тус улсад "Сovid-19"-өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх явцдаа нэг ч лирийг Итали улсаас гаргахгүй юм байна.