СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-23

LIVE: Угаарын хийнд нэг эмэгтэй хордож нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа дүгнэлтээс Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан. Гурван хоногийн байдлаар 50 гаруй хүн хөнгөн хэлбэрээр угаарт хордсон. .

Дээрх иргэний хувьд яндангийн залгаагаа буруу холбож, хаалтаа бүрэн хаасан байсан. Иймээс угаар мэдрэгчээ унтраахгүй байх, зуух яндангийн бүрэн байдлаа шалгах хэрэгтэй гэдгийг анхааруулав. Түүнчлэн энэ долоо хоногт 65 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд тарааж өгнө хэмээв.

Цаг агаар дулаарч байгаа тул шар усны аюул нүүрлэхээр байна. Иймээс 3000 гаруй өрх үерийн усанд өртөж болзошгүй байна. Үерийн усны гуу жалгыг цэвэрлэх ажил явагдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт харьяалалгүй айл өрхүүд үерийн аманд буудаг. Дээрх айл өрхүүдэд шаардлага тавьдаг ч тэр болгон нүүдэггүй. Иймээс Нийслэлээс захирамж гарч дээрх айл өрхүүдийг хаана нүүлгэн шилжүүлэх вэ гэдгийг шийднэ. 

Нийслэлийн хэмжээнд найман постод 116 албан хаагч ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэг 291 хүүхэд хандсанаас 62 тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.