СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-23

Дархан-Уул аймаг коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд 61,5 сая төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Дархан-Уул аймаг Засаг даргын нөөц хөрөнгөөс 46.6 сая төгрөг, сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цайны зардлын хэмнэлтээс 14,9 сая төгрөг, нийт 61,5 сая төгрөгийг коронавирусээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зарцуулжээ. Тухайлбал,

- Нэгдсэн эмнэлэгт 10.0 сая төгрөг, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3.0 сая төгрөг, Дархан сумын ГосХот, Гэрэлтэй, Амин холбоо, Түвшин холбоо, МэдсТоб өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1.0 сая төгрөг, нийт 24.0 сая төгрөг зарцуулсан байна. 

- Хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриад Улсаас амны хаалт, хамгаалах хэрэгслийг татан авахад 2.3 сая төгрөг,

- Иргэд олон нийтэд үнэ төлбөргүй тараах 10.000 амны хаалтанд 6.5 сая төгрөг,

- Боловсролын байгууллагад нөөц 5.000 амны хаалтанд 3.5 сая төгрөг зарцуулсан байна. 

- Нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах автомакс, ариутгалын бодис худалдан авахад 4.9 сая төгрөг, 

- Шуурхай штабын үйл ажиллагааны зардалд 19,3 сая төгрөг,

- Түр тусгаарлах байрны зардалд 1,0 сая төгрөг тус тус зарцуусан байна. 

Аймгийн ИТХ-аас Коронавируст халдварт (COVID-19) өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан “Уриалга”-д 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 185 иргэн, ААНБ нэгдэж аймгийн Шуурхай штабд 15.0 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал болон 102.7 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө нийт дүнгээр 117.7 төгрөгийн хандив цугларсан.

Тус өдрийн байдлаар хандивын дансанд 51.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд хандиваар цугларсан бүх бараа материалыг аймгийн Онцгой комиссын даргын баталсан хуваариар олгосон байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.