Онцгой байдлын ерөнхий газарт ахуйн гал түймрийн зургаан дуудлага мэдээлэл иржээ. Дорнод, Булган аймагт ой хээрийн дуудлага ирж, өнөөдрийн байдлаар цурманд оруулан унтрааж байна.
Түүнчлэн энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд амьдардаг Э /4 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага иржээ. Ингээд эрэн хайх аврах ажиллагааг нийт 69 хүн, 18 автомашинтай зохион байгуулж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 20 дугаар байранд Иргэн А /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.