СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-20

Б.Галаарид: Миний "Цалиг" ТВ-ийг З.Энхболд дүүтэйгээ нийлж аван намайг хохироосон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

МНСЭ-ийн Ерөнхийлөгч асан, сэтгүүлч Б.Галаарид “Молор” телевизээ эрх мэдэлтнүүдэд алдсан талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой элдэв мэдээлэл цацагдаж байна. Үнэн худлыг цаг хугацаа харуулах байх. Би энэ хүнийг тодорхой хэмжээнд мэднэ. Тиймээс энэ удаагийн мэдэгдлээ хийж байна" гэв.

Тэрбээр “Би өөрийн эзэмшлийн танин мэдэхгүйн "Цалиг" сувгийг 2012 онд байгуулж, нэг жил үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингээд цаашид үйл ажиллагаа явуулах тусгай эзэмшлийн эрхээ сунгуулах гэтэл Харилцаа холбооны газраас зургаан метрийн өндөртэй таазгүй бол сунгахгүй гэсэн. Тухайн үед ажилчдаа авчихсан, тоног төхөөрөмж, ажлын байртай байсан тул тусгай зөвшөөрлөө алдах үнэхээр хэцүү байсан. Арга ядаад яаж хурдан зөвшөөрөл авах талаар бодсон. Ингээд .

З.Хишигтогтох манай компанийн 50 хувийг эзэмшихээр болсон тул телевизийн нэрийг өөрчлөх санал тавьсан. Ингээд Цалиг ТВ-ийн суурь бааз, хөрөнгө дээр нэрийг нь өөрчлөн Молор ТВ болгосон. Гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн бөгөөд 28 сарын 7 сарын зардлыг З.Хишигтогтох гаргасан бол үлдсэн сарын зардлыг миний бие өөрөөсөө гаргасан.

Би сэтгүүл зүйгээс өөр салбарт ажиллаж үзээгүй хүн. Телевизийн салбар хэцүүдсэн тул “Эн си Пи” цамхагт байрлах “Ecode” компанид зарахаар болж, шилжүүлсэн. Шилжүүлсний дараа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байгаа юм.

. Ингэхдээ Молор телевизийг Малчин телевиз болгож, Монгол Улсын хэмжээнд кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байна.

Энэ бол ганцхан телевиз дээр гарч байгаа бизнесийн тойрог. Үүнээс илүү том бизнес дээр яаж нуугдаж, сүлжээ болдгийг эндээс харж болно.

Миний санхүүгээр хохирсон гэх асуудал энд чухал биш. Хамгийн гол жирийн иргэд ямар нэгэн бизнес эрхлэх гэхээр элдэв шаардлага тавиад саад болдог мөртлөө эрх мэдэлтнүүд ямар ч асуудалгүй ажлаа амжуулдаг ийм систем байж болохгүй” хэмээсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.