СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 14:00 цагаас эхэлсэн. Уг хурлаар их, дээд, дунд сургууль, коллеж, цэцэрлэгийн сургалтын карантиныг сунгах эсэх талаар болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө. 

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: 

-

Итали улсаас 300 монгол иргэний төлөөлөл эх орондоо буцах саналаа ирүүлсэн. Мөн БНСУ, Европын улс орнуудаас, Австрали болон БНЭУ-аас иргэд чартер нислэгээр буцах саналаа илэрхийлээд байна. Дэлхийн улс орнуудад гадаадын хүн байтугай дотоодын иргэд нь хүртэл хүнд байдалд ороод байгаа.

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган эхлэх ёстой. Гэхдээ өнөөдөр тэгэх ёстой, ингэх ёстой гэж хэлэх боломжгүй байна. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

-ЭМЯ болон ЮНЕСКО-гийн санал, шийдвэрийг үндэслэн 3 дугаар сарын 30 хүртэл сунгасан байсан хөл хориог 4 дүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Дэлхийн 114 улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, 890 сая сурагч онлайнаар хичээллэж байна.

Хэрэв

ЕЭШ-ийг сонгуулийн дараа буюу 7 дугаар сарын 2-нд явуулна. . Багш нар 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 24-ний хооронд амарна. 

4 дүгээр сарын 30 хүртэл урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Зөвхөн Олимпод оролцох тамирчид онцгой дэглэмээр дасгал сургуулилтаа хийнэ. 

Хичээл орохгүй байгаа учир төлбөрийг буцааж олгох уу гэж асууж байгаа. Төлбөртэй сургуулиуд байтугай улсын сургуулиудад байдал хүнд байгаа. гэдэг асуудалтай тулгараад байгаа. 

1-р ангийн сурагчдын хувьд эцэг, эхчүүд цуг хичээллэх, тусалж дэмжих, багш нартай нь холбоо харилцаатай байх зайлшгүй шаардлагатай байгаа. 

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: 

-4 дүгээр сарын 30 хүртэл төмөр зам, олон улсын зорчих хөдөлгөөн зогсож байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэвийн гарч байгаа. Гашуунсухайтын нүүрсний тээвэр даваа гарагаас эхэлнэ. Зөвхөн контейнер бүхээгтэй 70-100-хан машинаар тээврийг гүйцэтгэнэ. Жолооч нар тусгай хувцас өмсөж, буухгүйгээр тээвэрлэж хүргэнэ. 

. Монгол туслан гүйцэтгэгч нар ажилдаа гарсан. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.