СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-20

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нарт прокурор Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.

Харин хэрэгт холбогдсон албан тушаалтнууд “Хэргээ хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлүүлмээр байна” гэсэн хүсэлт гаргаад буй эх сурвалжууд хэлэв.
Хэргийн холбогдогчдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нөөс шалгаж, улмаар арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр НПГ-т шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулж, дөрвөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нар тус банкны удирдлагаас авсан нь тогтоогдсон гэж хууль сахиулагчид үзэж буй.

Харин “Чингис хаан” банкийг Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн буруутгаж буй билээ. ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон юм. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нар авсан ч батлагдсан гэдэг. Хэрэгт холбогдсон “Чингис хаан” банкны эрх бүхий албан тушаалтнууд ч хэрэгт холбогдсон “Чингис хаан” банкны эрх бүхий албан тушаалтнууд ч хялбаршуулсан журмаар хэргийг шуурхай шийдвэрлүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.