СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-20

ЗТХЯ-ны албан тушаалтанд хахууль өгсөн хятад эр хэргээ шуурхай шийдүүлэх хүсэлт гаргасан ч хүлээн авсангүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хахууль авч байх үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан нь өнгөрсөн нэгдүгээр сард олны анхаарал татсан билээ. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай юм орхиод зугтаасан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн зарим хэвлэлд ярьсан билээ.


БНХАУ-ын иргэн Лиу Хоннианы удирддаг “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компани нь Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй бөгөөд санхүүжилтээ шуурхай шийдвэрлүүлэхийн тулд ЗТХЯ-ны албан тушаалтанд дээрх хэмжээний хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм. Тэрбээр өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан аж. Прокурор хүсэлтийг нь хүлээн авч, Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргээс түүний үйлдлийг тусгаарлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм байна.

Гэвч тус шүүхийн шүүгч хэргийг нь хянаж үзээд хялбаршуулж дангаар нь шийдэх боломжгүй, хахууль авагч этгээдтэй нь нэгтгэн шийдвэрлэнэ хэмээн прокурорт буцаажээ. Шүүхийн эл шийдвэрийг хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор Д.Пүрэвдагва эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзээд хүлээн авсангүй. Тиймээс ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн Лиу Хоннианы хэргийг Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэрэгтэй нэгтгэн удахгүй шүүхэд хүргүүлэхээр болж буй гэнэ.

 Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.