Дэлхийн 180 орчим улс, тусгай бүсэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байх, олон хүн цугласан газар очихгүй, олон нийтийн арга хэмжээнд оролцох, баяр наадам тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа билээ. АНУ-ын Нью-Йорк хотод хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа тул Бирнийн гэр бүл эмээгийнхээ 95 насны ойн баярыг тэмдэглэх аргагүй болжээ.
Хэдийгээр насны ойн баярыг тэмдэглэх аргагүй болсон ч тэд гэр бүлийнхээ хамгийн ахмад хүндтэй хүндээ аз жаргал бэлэглэх аюулгүй арга бодож олсон байна. Тиймээс Бирнийн гэр бүлийн гишүүд түүнд ойртолгүй байшингаас нь хол зайтай зогсож “95 насны баярын мэнд хүргэе, эмээ! Бид тандаа маш их хайртай” хэмээн баяр хүргэжээ.
Бөмбөлөг, чимэглэл, үдэшлэгийн малгай өмсөн эмээгийнхээ байшингийн урд хашааны хаалганы зайд зогсож буй гэр бүлийн гишүүд төрсөн өдрийн дуу дуулж өгчээ. Уг бичлэгийг цахим хуудсанд байршуулж, олон хүн халуун дулаан мэндчилгээ илгээж бусадтай хуваалцжээ.
Кэтлин эмээ гэрийнхээ үүднээс “Би та нартаа хайртай, баярлалаа. Хамт байж чадаагүйд уучлаарай” хэмээн чанга дуугаар хэлжээ. Тэрбээр долоон хүү, 22 ач, 29 гучтай өнөр бүлийн хамгийн хүндтэй гишүүн ажээ.
Эх сурвалж: CNN