СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭХҮТ-ийн захирал Ц.Цэрэн: Манай байгууллагын ажилтнууд намайг гүтгэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн нь энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын “Сурговь” буудалд хонон өнжин архидлаа. Ингэхдээ эхнэр, хоёр хүүхдээ дагуулан явж байгууллагынхаа 950,000 төгрөгийг зарцууллаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хүчтэй тархаж эхэлсэн. Иймд уг асуудлыг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэнгээс тодрууллаа.

-Сүүлийн үед тантай холбоотой таагүй мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Би өнөөдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргачихаад байж байна. Намайг архидан согтуурсан, коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй хавьтсан, тийм атлаа хорионд орохгүй гэж эсэргүүцсэн, оргон зайлсан, тэр хавийн хүмүүсийн дунд үймээн самуун дэгдээсэн, хориглолт тогтоосон газраас гарахын тулд онцгой байдлын газрын зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн гэх мэтээр гүтгэсэн мэдээлэл яваад байгаа. Намайг холбогдох байгууллага нь шалгаад хууль зөрчөөгүй гэдгийг нь тогтоосон. Одоо харин намайг гүтгэн харлуулах ажлыг хийж байгаа хүмүүсийг илрүүлэн шалгах ажил явагдаж байгаа.

-Та гуравдугаар сарын 10-ны өдөр  Сайншанд хотын “Сурговь” буудалд буусан уу?

-Би тэрнээс өмнө Сайншандад оччихсон байсан. Онц байдал тогтоохоос өмнө би Сайншандад оччихсон байсан.

-Эхнэр, хоёр хүүхдээ дагуулж явсан юм уу?

-Тэр бол шалгагдаж байгаа асуудал.

-Худлаа гэсэн үг үү?

-Шалгагдаж байгаа асуудал учраас хамаагүй ярьж болохгүй. Намайг гүтгэсэн мэдээлэл тараагаад хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-Ямар хүмүүс энэ мэдээллийг тараагаад байгаа юм?

-Тэр хүмүүс нь манай байгууллагын, миний ойр хавийн хүмүүс байгаа. Энэ гүтгэлгийг бүлэглэн тарааж байгаа учраас би нэрээ төрөө сэргээхээр холбогдох байгууллагад хандчихсан байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат
4 жилийн өмнө
66.181.185.226

Хамт олныхоо дунд нэр хүнд муутай л хүн байна даа яаж ч ажил хийхэв дээ

Зочин
4 жилийн өмнө
192.82.68.6

харах царайны чипаак

Кк
4 жилийн өмнө
203.169.50.115

Ямар нэр хүндтэйгээ мэдэж ав. Өндөр байсан бол хамтдаа чамайг хамгаалах байлаа

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.119

Хамт олондоо нэр хүндгүй, ажилдаа сэтгэлээ зориулж чаддаггүй болоод л ийм асуудал үүснэ шүү дээ.

зочин
4 жилийн өмнө
43.228.130.231

Тэглээ гээд хүнийг гүтгэх хэнд хэрэгтэй гэж Бас нэг сандал ширээний төлөө тэмцэгчдийн л зохион байгуулсан ажил биз дээ

Зочин
4 жилийн өмнө
49.0.212.122

olgoi xagaravch togoondoo gej ardiin ygee sanaarai zaluu....

Зочин
4 жилийн өмнө
122.201.21.197

Зүгээр л буудалд архидсан, эхнэр хүүхдээ дагуулж явсан гэдгээ хэлчиж чадахгүй шалгагдаж байгаа энэ тэр гэчжээ.

Э/х Инженер
4 жилийн өмнө
103.57.95.105

Уулын мод урттай, богинотой. 2-3-хан ширээ сандлын төлөө тэмцэгч бөөсүүдээс танай байгууллага, салбар муухай харагдаад бна, өршөөж болохгүй шүү.

huyag
4 жилийн өмнө
202.9.46.91

unen l yum bn manaihan heregee hezee huleej bailaa

иргэд олон түмэн
4 жилийн өмнө
192.82.73.237

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж үг байдаг,биеэ өмөөрч гэмгүй царайлан нэг их нэр төр гэхийн оронд би ер нь яагаад ингэж гүтгүүлэх болов гэж өөртөө дүгнэлт хийгээч,за гүтгүүлжээ гэж бодьёо-энэ бол чи хамт олныхоо дунд нэр хүндгүй болсоны л баримт батлагаа шүүдээ,өөртөө дүгнэлт хийж өөртэйгээ ажиллахын оронд нэг их нэр төр гэж гомдол тэмцэл хийдэг чинь чиний нэр хүнд чанар чансаа байр байдал муу байгааг хүлээн авч өөртэйгөө ажилла-эрхэм захирал Цэрэн гуай минь

Иргэн
4 жилийн өмнө
66.181.179.210

Өөрийн чинь оронд суух санаатай этгээд хажууханд чинь байгаа гэсэн үг дээ. Сонгууль дөхмөгц цуглуулсан мэдээллээ цацаж байгаа царай энэ юм байна лдаа. Ийм нэг балиар явуургүй үйлдэлээ болимоор юм. Чаддаг нь даргаа хийгээд чаддаггүй нь чаддаг болохын төлөө суралц лдаа. Заавал чадаж байгаагийнхаа араас хутга шаар гээд хөгийн юм хийж явахын.

irgen
4 жилийн өмнө
202.126.89.25

Chi muu bna.Hamt olondoo ner hundgui baina.r

Хх
4 жилийн өмнө
66.181.161.72

Хамт олондоо нэр хүндгүй удирдан зохион байгуулах чадвар гүй их зангаас цаашгүй МАН ы муу цүнх баригч учраас....

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.137

Улаан цагаан худлаа ярих юм аа.Эхнэр хүүхэдтэйгээ явснаа хэлчихэд юуных нь мөрдөн байцаалтын нууц байхав дээ.Ойр дотны хүмүүс нь мэдээлсэн бол оргүй юм яриагүй нь мэдээж шүү дээ.

Навч
4 жилийн өмнө
43.242.243.65

Ойрын эх сурвалж гэсэн бол та хамт олондоо ямар ч нэр хүндгүй юм бна.Хэрвээ та сайн дарга байсан бол энэ олон хоногийн дараа хамт олон таныг өмөөрөх байлаа.Ийм зүйл ажиглагдаагүй юм шиг бна.Өвчин чадаагүйдээ л баярла.

Хайран ч төр минь!
4 жилийн өмнө
202.9.40.130

Мэргэжлийн хүн биш улстөрчдийн шахаа учраас хамт олон нь дургүй байх нь мэдээж. Зарцуулсан мөнгө, авгай хүүхэдтэйгээ явааг нь нотолсон баримт бол цагаан дээр хараар байж л бнлээшд. Францтай уусан идсэн, хувийн асуудал ярьсан, журам зөрчиж зугтаасан эдр чинь баримттай болоод л тэр биз дээ. Хуульч дүүтэй болохоор бүгдий нь баллуурдчихаж болно гэж бодоо юу.. ккк

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.192

Ee zailuul ajilchiddaa unelegdeegui xurga, ishig shig darga gej yu bxav xend xov zuuj bgaa xuuxed shig tsagdaad gomdol ugson genee xa xa

Үнэн
4 жилийн өмнө
82.236.132.116

Нэг л юмыг ойлго! Чи хамт олондоо нэр хүндгүй юм байна. Сайн даргыг архичин байсанч аваад л гардаг юм.

нараа
4 жилийн өмнө
66.181.160.96

яриа нь логик алга. ажилчдаа бүтэн цалингүй амрөачаад гэр бүлээрээ албаны мөнгөөр тансаглаад л. дансаа шалгуул байж нэрээ цэвэрлэнэ л дээ

Od
4 жилийн өмнө
203.91.115.56

хамт олон дотроо нэр хүнд муу болоол муу хэлэгдэнэ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.