СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ипотекийн зээлийг 3 хувь болгохыг МҮЭХ уриаллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын хэмжээнд Ковид-19 вирусийн уршиг нөлөөгөөр төр, аж ахуйн нэгж байгууллагуудад нийгэм эдийн засаг, хөдөлмөрийн харилцаатай холбоотой учирч болох эрсдэлийг бууруулах, эдийн засгийг сэргээх чиглэлээр төр, нийгмийн түншлэгч талууд болон хувийн хэвшил бүхий л аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн ажиллах Монгол Улсын Засгийн газрын уриалгыг МҮЭ-ийн холбоо бүрэн дэмжиж ажиллах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 

МҮЭХ-ны дэд дарга С.Эрдэнэбат "Коронавирусийн улмаас эдийн засаг, нийгмийн олон асуудал тулгарч байна. Нэг сараас эхлэн аж ахуй нэгж байгууллагууд зогсолт хийсэн. Хуулиараа сул зогсолтийн үед ажилчдын цалингийн 60 хувийг өгөх ёстой ч ажилчдаа цөөлөхийг бүү урьтал болгоосой. . Чанаргүй зээл сүүлийн саруудад 12 хувиар өссөн, иргэдийн ихэнх нь хуримтлалгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч буй"-г дурдлаа.

Гэхдээ хүндрэлтэй байдал ирэх саруудад үргэлжлэх тул аж ахуйн нэгжүүд ажилчдадаа аль болох цомхотгохгүй байх. Цалин хөлсийг нь бүтэн олгох тал дээр аль аль талдаа дэмжин ажиллах. Үүнд бас төр засгаас аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллахад анхаарах хэрэгтэй байна. Улсын хэмжээнд болон аж ахуйн нэгж, байгууллагын эрсдлийн сан бий болгох хэрэгтэй гэв. 
Улс төрийн нам, эвслүүдэд МЭҮХ-ноос дараах саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг санал болгон хүргүүлж байгаа аж. Үүнд: 
-Төрийн засаглалыг тогтворжуулах
-Иргэд, хувийн хэвшлийн нийгмийн хангамжийг тогтворжуулах
-Цалин хөлс нийгмийн хамгааллын асуудлыг 40 хувьд хүргэх
-Ипотекийн зээлийг 3 хувь болгох
-Тэтгэврийг цаашид өвлүүлэх тогтолцоог бий болгох
-ЭМД, НД-ын санг сайжруулах зэрэг саналуудыг улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалжээ.
Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлаж байгаа. Тэгвэл МҮЭХ-ны харьяа Сонгино амралт, Альфа амралтын газраа ашиглуулах боломжтой гэдгийг мэдэгдлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.