СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Буяндоржоос авлига нэхсэн гэх Ерөнхий прокурор Ц.Батболд гэж хэн бэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндорж Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор П.Халиун, Ж.Сандагдорж нарын авлига, албан тушаалын үйлдлийг илчилсэн баримтыг өчигдөр ЕТГ-ын дарга З.Энхболдод гардуулан өгч, шалгуулах хүсэлтээ гаргасан.

Иргэн Г.Буяндорж “Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байгаад одоо БЗД-ийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, Улсын Ерөнхий прокурорын газарт прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун нар нь надад 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 409 хоног цагдан хорьж хохироосон. Үүний улмаас бм 25 тэрбум төгрөгийн актив бүхий охин компаниа алдсан” хэмээн ярьсан нь шуугиан тариад байгаа юм.

Авлигын хэрэгт холбогдоод байгаа  Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цоодолын Батболдын намтарыг шүүрдэж үзэхэд, Тэрбээр:

  • 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр
  • 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн

Ажилласан байдал:              

  • Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга
  • Нийслэлийн прокурорын орлогч 
  • Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор
  • 1998 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Прокурорын хяналт” зэрэг хичээлүүдийг зааж, гэрээт багш  хийдэг аж.

Хөрөнгө орлого:

  • Түүний жилийн орлого 36.2 сая төгрөг
  • Гэр бүлийн гишүүний орлого 34 сая төгрөг
  • 210 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц
  • 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий ,Lexus, RX 350- 1, Тоёота, Land Cruiser 200- 1 маркийн автомашинуудтай
  • 17 сая төгрөөр үнэлэгдэх мал
  • 17.8 сая төгрөгийн хадгаламж
  • БТМГ ХХК-ийг 100 хувь, Сиавард ХХК-ийн 33 хувь, Городок-Оч ХХК-ийн 50 хувь, Эрдэнэтолгой төв ХК 6 хувь, Эрдэнэтолгой төв ХК-ийн 5.49 хувийг эзэмшдэг байна.

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.