СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Худалдаа, үйлчилгээний 57 газар ариун цэврийн өрөөгөө төлбөргүй болгосон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223, А/333 дугаар захирамжийн дагуу түр зогсоосон газруудад хяналт шалгалт хийж байна. Захирамжийг хэрэгжүүлэх хугацаанд зөрчил гаргасан 43 аж ахуй нэгжид 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 6 газрын тусай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын албанд хүргүүллээ.

Нийслэлийн засаг даргын А/333  захирамжийн дагуу 03.10-03.16-ны хооронд түр зогсоох шийдвэр гарсан газруудад хийсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамжийн дагуу хяналт шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.. Зөрчил гаргасан 16 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 1.800.000 төгрөг, 3 хуулийн этгээдэд 2.500.000 төгрөг нийт 19 хуулийн этгээд, хувь хүнд 4.300.000 төгрөгийн шийтгэл ногдууллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.