СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-19

"Би жолоочтойгоо ирсэн. Ажлаа өг" гэж шахсаар байгаад халжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирлаар сая томилогдсон Ж.Ариунболд гэгч нөхөр ажлаа хүлээн авсан даруйдаа тус байгууллагад гурван жилийн турш жолоочоор ажилласан А.Батбилэгийг гуравдугаар сарын 11-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.

Ямар учраас гурван жилийн турш ажилласан жолоочийг ажлаас нь чөлөөлснийг Ж.Ариунболд захирлаас тодруулахад “Энэ хүний эхнэр нь өвчтэй, мөнгө хэрэгтэй байсан юм билээ. Тэгээд энэ ажлыг хийгээд авдаг цалин бага учраас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө надад гаргасан. Уг өргөдлийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн. Одоо Зам-Үүдэд том тэрэг барихаар явсан” гэсэн юм.

Мэдээллийг нягтлах үүднээс жолооч А.Батбилэгтэй утсаар холбогдож юуны учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тодруулахад “Би Боловсролын зээлийн сангийн захирлын жолоочоор сүүлийн гурван жил ажилласан хүн. Гэтэл саяхан захирлаар томилогдож ирсэн Ж.Ариунболд "Би өөрийнхөө жолоочтойгоо ирнэ. Чи одоо яв" гэж тулгасан учраас тухайн өргөдлийг гаргаж ажлаа өгсөн” гэв.

Ж.Ариунболд нь Боловсролын зээлийн сангийн захирлаар 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр томилогдсон бөгөөд ердөө 10 хоногийн дотор тус байгууллагад ажиллаж байсан найман хүнийг ажлаас нь чөлөөлж, хоёр хүний ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичүүлж авсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.