СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирус хоёр дахиа Азийг давалгаалж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварын голомт болоод байсан БНХАУ-ын Хубэй мужид анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй болохыг эх сурвалжууд онцолж байна. Түүнчлэн Өмнөд Солонгос, Сингапур зэрэг халдвар тархсан бусад улс орнуудад тохиолдол буураад байсан ч эргэн өссөн талаар мэдээлжээ. Тиймээс .

Зарим бүсэд хорио цээр тавигдаж, иргэд гэртээ буцах нь нэмэгдсэнтэй холбогдуулан дотроосоо бус гаднаас коронавирус зөөвөрлөгдөн орж ирж байгааг анхааруулжээ. . Мөн БНСУ-д пүрэв гарагт халдварын тохиолдол 152-оор нэмэгдэж 8,565 болжээ. Өмнөд Солонгос улсад халдварын голомт болсон Тэгу хотод 74 шинэ тохиолдол гарсан байна.

Түүнчлэн Хятадад найман өвчтөн нэмж нас барсны дийлэнх нь Уханий иргэд байжээ. Өмнөд Солонгос, Сингапур, Хятад халдварыг дотооддоо барьж чадсан ч гадаад орнуудаас тээвэрлэгдэн ирж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй гэж шинжээчид сануулж байна. Европ, АНУ-д халдвар хурдацтай тархаж тивийн өрнөд хэсэгт анхаарал хандуулж байгаа ч өнөөдрийн тоо баримт нь Азийн орнууд тайван суух болоогүй гэдгийг сануулсан дохио юм.

Дашрамд мэдээлэхэд Малайзын эрүүл мэндийн газраас ард иргэдэд хандан гэртээ байж, өөрийгөө гэр бүлээ хайрлан хамгаалахыг хүсчээ. Тус улсад коронавирусийн 710 тохиолдол илэрсний олонх нь Куала Лумпур хотод болсон шашны арга хэмжээн дээрээс халдварласан байгаа ажээ.  

Дэлхий даяар коронавирусийн 176 улс, тусгай бүсэд 219,214 тохиолдол бүртгэгдэж 8,967 хүн нас барсан бол 85,745 иргэн эдгэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.