Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10 цагаас “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт нэр холбогдсон таван шүүгчийг шүүх хурал эхэллээ.
Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар “Салхитын мөнгөний орд”-ын лицензийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт буруутгагдан ийнхүү шүүгдэж байна.
Монгол Улсын шүүх байгууллага сүүлийн хоёр жил дараалан авлигад хамгийн өртөмхий салбарын нэгээр нэрлэгдээд байгаа билээ. Хэрвээ дээрх таван шүүгч гэм буруутай нь тогтоогдвол таван хүртэлх жил хоригдох хуулийн заалттай юм.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон нэр бүхий таван шүүгчийг шүүх хурал түр завсарлаад байна.
Шүүхийн ил тод байдлыг хангах зорилгоор уг шүүх хуралдааныг нээлттэйгээр явуулж байгаа нь шүүх хурлын процесс, шүүх танхимд өрнөж буй яриа мэтгэлцээнийг сонсох боломжийг иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллагад олголоо. Тухайлбал,
Шүүгдэгчдийн өмгөөлөгч:
Нэр бүхий таван шүүгчийг яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол нь бөөн асуудалтай байна. Яллагдагчаар татсан тогтоол нь алдаатай байна гээд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн чинь шүүгч нь “За тийм байвал гэм буруугийн хурал дээр залруулаарай” гэж хэлж байна. Шүүх, шүүгч нар хуулиа баръя. Хууль зөрчсөн тогтоолыг зүтгүүлж байгаагаа болимоор байна. Улсын яллагч гэх нөхдүүд бантан шиг хачин юм оруулж ирлээ. Энэ үйлдлийг зогсоо.
Шүүгдэгч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч Базаррагчаа:
Хууль хэрэглээний хүрээнд ноцтой зөрчлүүд олон байна. Прокурорын яллах дүгнэлтэд гарсан алдааг хэрхэн залруулж оруулж ирсэн нь тодорхойгүй байна. Улсын яллагчаас оруулж ирсэн нотлох баримт нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэлэгдэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс прокуророос татгалзмаар байна. Мөн шүүх танхим хэтэрхий жижигхэн байгаа тул заалны багтаамжийг сайжруулж том танхимд шүүгдмээр байна.
Шүүгдэгч Б.Сайханцэцэг (Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан):
Би хоёр хүсэлт гаргамаар байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх боломжгүй болсон. Үүнийг шүүгч нар мэдэж байгаа учраас би нэмж тайлбарлаад яах вэ. Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөний асуудал яригдаж байна. Би сэтгүүлч нарт санал хэлмээр байна. Гуравдугаар сарын 09-ний өдөр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Тэрний өмнөх өдөр бидний холбогдсон хэргийн талаар эрэн сурвалжлах нэвтрүүлгийг телевизээр гаргалаа. Яагаад заавал "Мартын-8"-ны өдөр тэр нэвтрүүлэг гарав. Яагаад заавал шүүх хурлын өмнөх өдөр гарав. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Яагаад биднийг яллах гээд чичрээд дайраад байгаа юм.
Бусад шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар үүнээс өөр санал хэлсэнгүй тул шүүх хуралдаан уг хүсэлтийг хангах эсэхийг зөвлөлдөхөөр завсарлаад байна.