УОК-оос уржигдар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт гуравдугаар сарын 30 хүртэл тавьсан сургууль, цэцэрлэгийн хөл хориог цаашид сунгах эсэх саналаа өргөн барихыг үүрэг болгосон.
Тэгвэл өчигдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийхдээ “Юуны түрүүнд мэргэжлийн байгууллагуудын буюу Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэж, яам саналаа өгнө” гэсэн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа 23:00 цагийн үед дараах постыг оруулсан байна.
“Эрүүл мэндийн яам 4 дүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна.
Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ” гэжээ.