Дэлхий нийтэд коронавирусийн халдвар гарч, олон нийтийн сүлжээгээр ч уг асуудалтай холбоотой мэдээлэл газар авсан энэ үед цахим хуудаст ялангуяа Твиттер хуудаснаа жиргэгчид өөр сэдвийг хөндөн ярилцжээ.
Тухайлбал, гэрэл зурагчин Н.Төрбат Твиттер хуудаснаа “Энэ жил наадмын түрүү бөх хэн байх бол” гэсэн сэдвээр таамаг өрнүүлсэн байна.
Жиргээчид янз бүрийн таамаг дэвшүүлсний дотор хамгийн олон саналыг Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Улсын заан Н.Жаргалбаяр нар авчээ.
Тухайлбал, жиргээч Sogoo:
“Увс аймгийн Ховд сумын уугуул үндэсний бөхийн улсын аварга Намсрайжавын Батсуурь аварга түрүүлж Даян аварга болноо” гэжээ. Түүний таамаг нэлээд олон хүнд таалагдсан байна.
Харин жиргээнд багагүй идэвхитэй байдаг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
"Энэ жилийн наадмаар Хөвсгөл аймгийн харьяат, Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний бөх, Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Улсын аварга цол хүртэнэ" хэмээн таамаглажээ.
Цаашлаад үндэсний бөх олноороо төрөн гарсан Архангай, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ гэх мэт аймгуудаас түрүү бөх тодорно хэмээн жиргээчид таамаглажээ.
Жиргээчдийн таамаглал:
Юутай ч жиргээчид өөр өөрийнхөөрөө таамаг дэвшүүлж, өөр өөрсдийн дэмждэг бөхөө түрүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Чухам энэ таамаг хэнийх нь зөв байсан нь 4 сарын дараа тодорхой болно.