СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон шүүгч нарыг маргааш шүүнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш өглөө 09.00 цагаас “Салхитын мөнгө орд”-ын хэрэгт холбогдсон шүүгч нарыг шүүх хурал болно.

Хэргийг сануулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг тойрсон маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар хэргийн оролцогчдоос авлига авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Дээрх шүүгчдэд Эрүүгийн хуулийн 22.5-1, 22.4-2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1, 269.1-ээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Дээрх нэр бүхий таван шүүгч нийтдээ 10 өмгөөлөгчөөр өөрсдийгөө өмгөөлүүлж байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.