Рок, попын уран бүтээлчид дотроос соло гитарчин хуруу дарам цөөн. Тэгвэл Fire хамтлагийн гоцлол гитарчин Г.Батхүү өнгөрсөн оноос гитарын соло уран бүтээлдээ орж, хэд хэдэн уран бүтээл гаргаад байгаа юм. Гитарчин Г.Батхүүгийн хувьд 2006 оноос хойш гитар тоглож байгаа бөгөөд рок попын олон уран бүтээлчтэй хамтран тоглож байгаа авьяаслаг уран бүтээлч билээ. Тэрбээр энэ ондоо багтаан гитарын гоцлол хөгжим гарган симфони оркистертой тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ингээд гитарчин Г.Батхүүгээс сүүлд гаргасан гурван уран бүтээлийн талаар тодрууллаа.
-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн Сэтгэлийг эгшиг аялгууг гитарын гоцлолоор тоглох санаа хэрхэн төрсөн бэ?
-Б.Шарав агсны том хүү Тэмүүлэн манай хамтлагийн нэг гишүүний багын найз бөгөөд хамтлагаараа тэднийд зочилсон юм. Тэр үед Сэтгэлийн эгшгийг гитараар тогловол гэсэн яриан дээрээс үндэслэн энэ бүтээл төрсөн юм. Энэхүү бүтээлийг төгөлдөр хуур, хийл, морин хуураар тоглосон хувилбарууд байдаг. Тэгвэл гитарын гоцлол болгож тогловол ямар байх уу, яаж өөрчилж цоо шинэ зүйл болгож болох вэ гэж бодож хийсэн. Эхний хэсэг илүү хүчтэй рок хэмнэл бас энэ ая юу билээ гэж бодогдуулах мөн үү биш үү гэж сонсогчийг албаар төөрөгдүүлэм сэтгэхүйн хөгжим явна. Хоёрдугаар хэсгээс үндсэн ая буюу сэтгэлээс гарсан ая явж эхлэх юм.
/Гитарчин Г.Батхүүгийн Facebook болон Youtube хуудсыг Subsribed хийж, шинэ уран бүтээлийг цаг алдалгүй сонсоорой/
Энэxүү аяыг зохиолч маань эхнэртээ зориулж агуу хайр, энэрлийг билэгдэн бичсэн гэдэг. Харин зарим хүмүүс энэхүү аязыг гашуудлын ая гэж боддогтой зохиолч санал нийлдэггүй гэсэн байдаг. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны өдөр зохиолчтой утсаар ярьж зөвшөөрөл авсан бөгөөд тухайн үед бие нь маш муу байсан учир уулзах боломжгүй байсан. Клипний хувьд модерн бүжгээр хосын харилцаа, хайр, энэрэл зэргийг илэрхийлэн хийсэн байдаг.
-Таны хувьд гитар тоглохоос гадна хөгжмийн ая бичдэг. Энэ ч утгаараа соло уран бүтээлдээ зориулж Мэдрэмж хэмээх уран бүтээлээ гаргасан байсан?
-Мэдрэмжийг хүн болгон сонсоод янз бүрийн мэдрэмж төрж болно. Миний хувьд бодож хийсэн байдал нь халуун дулаан эротик илэрхийлэмжийг бодож бичсэн. Клипийг нь ч тэр өнцгөөс нь харуулж хийсэн.
-Хамгийн сүүлд хүн бүрийн сайн мэдэх Халуун элгэн нутаг дууг гитарын гоцлол хийсэн байсан. Яагаад энэ дууг сонгохоор болсон бэ?
-Queen хамтлагийн гитарчин Брайан Мэй 2012 оны Лондонгийн олимпын нээлтийн үеэр We will rock you дууг соло хувилбараар тоглосон байдаг. Үүнээс сэдэл авч монгол хүн бүрийн сайн мэдэх УГЗ нэрт соён гэгээрүүлэгч Ж.Бадраагийн үг, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Намсрайжавын хөгжим "Халуун элгэн нутаг"-аар гитарын соло хийхээр болсон. Мэдээж үндэсний баяр наадам болон томоохон арга хэмжээний нээлтэн дээр Халуун элгэн нутгийг тоглоно гэдэгтэй итгэлтэй байна.