Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 сарын 01-с 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт НМХГ-ын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол зөрчсөн, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1948 мэдэгдэл, зөвлөмж, 869 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 179 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.
Түүхий нүүрс түлсэн, товчоогоор оруулахаар завдсан 143 удаагийн 471 тонн нүүрсийг Амгалангийн дулааны станцад төвлөрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцлоо. 1080 объектыг хий, цахилгаан халаагуурт шилжүүлж, ахуйн энгийн зуухыг сайжруулсан зуухаар солих, үнс баригч суурилуулах, төвлөрсөн дулаан хангамжид холбуулах зэрэг ажлууд хийгдлээ. Тухайлбал, "Эко констракшн", "Топ декорэйшн", "Өнө орших маргад", "Магнет сервис", "Кондитер Улаанбаатар" ХХК, "Саадэ" ХХК, "Номин тав трейд" ХХК халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоосон.
Багануурын Налайхын Төв аймгаас 66 удаагийн үйлдлээр түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдаж, 331.7тн түүхий нүүрсийг хураан Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 250.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.
Хавар, намрын улиралд гадаад болон дотоод орчны агаарын температурын зөрөө багассанаар яндангийн таталт муудаж угаарын хийн хордлогод өртөх магадлал ихэсдэг тул зуух, яндангаа цэвэрлэх, хөөлөх, битүүмжлэл, таталтыг шалгах, агаар сэлгэлтийг тогтмол хийх, угаарын хий мэдрэгчээ салгахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.
Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулж байгаа эх үүсвэрийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсанд мэдээллэх боломжтой.