СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-18

Истанбул-Улаанбаатарын нислэгээр 252 иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчирхаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрлөө.

Улсын онцгой комиссын шийдвэрээр . Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна.

Тэгвэл ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ". Тухайн хүүхдийн хувьд АНУ-д өөр өвчнөөр эмчлүүлж байгаад эх орондоо ирж байгаа гэдгийг сануулмаар байна.

Эдгээр иргэнийг “Зүчи” зочид буудал, Бага баянгийн амралтын газар, “Асралтмед” эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Харин голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан” гэлээ.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу 14 хоног тусгаарлах ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.